Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлүүд болох Дижитал эдийн засгийн бүртгэл, санхүүгийн тогтолцоо; Үндэсний стратегийн салбаруудын хөгжлийн загвар; Евроазийн орон зай дахь эдийн засгийн хамтын ажиллагаа; Бүс нутгийн тулхтай хөгжлийн экосистем: ирээдүйн боловсрол; Нийгмийн инноваци ба энтрепренершипийн асуудлаар улс орны хөгжлийн тулгамдсан салбар хоорондын шинжтэй, практик шийдэл бүхий шинэлэг эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, харилцан санал солилцох боломж олгох, судалгааны явц, үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой.


Ерөнхий зохион байгуулагч:

  • Санхүү эдийн засгийн их сургууль
  • Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэн

Хамтран зохион байгуулагчид:

  • Компанийн засаглалын хөгжлийн төв
  • Үндэсний хөгжлийн газар
  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  • Монголын ипотекийн корпораци

Хурал зохион байгуулагдах тов

  • Товч хураангуй (abstract)-г хүлээн авах хугацаа:
    2019 оны 2-р сарын 18-аас 3-р сарын 8
  • Товч хураангуйг хүлээн авч баталгаажуулан хариу өгөх хугацаа:
    2019 оны 3-р сарын 12
  • Илтгэлийг бүрэн эхээр (Full text)- нь хүлээн авах хугацаа:
    2019 оны 3-р сарын 19-27
  • Илтгэлийг бүрэн эхээр нь хүлээн авч хариу өгөх хугацаа:
    2019 оны 3-р сарын 29
  • Илтгэлийн товч танилцуулга (presentation) хүлээн авах хугацаа:
    2019 оны 4-р сарын 5-15

Салбар хурлууд:

  1. Дижитал эдийн засгийн бүртгэл, санхүүгийн тогтолцоо
  2. Үндэсний стратегийн салбаруудын хөгжлийн загвар
  3. Евроазийн орон зай дахь эдийн засгийн хамтын ажиллагаа
  4. Бүс нутгийн тулхтай хөгжлийн экосистем: ирээдүйн боловсрол
  5. Нийгмийн инноваци ба энтрепренершип