Эрдэм шинжилгээний хурлын зорилго:

Төрийн болон Санхүүгийн байгууллагууд, Судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран Монгол улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурлан хэлэлцэх, асуудал, гарц, шийдлийг тодорхойлох, зөвлөмж гаргах явдал юм.

ХАМРАХ ХҮРЭЭ

Судалгааны байгууллагууд, Их дээд сургууль, Төрийн байгууллагуудын эрдэмтэн, судлаачид, багш, ажилтнуудын хүрээнд зохион байгуулагдана.


Хамтран зохион байгуулагч:

Санхүү эдийн засгийн их сургууль Монгол банк

Санхүүгийн зохицуулах хороо
Монголын хөрөнгийн бирж

Ивээн тэтгэгч байгууллагууд:

Капитрон банк Монгол банк

БиДиСЕК
Монгол даатгал


Хурал зохион байгуулах тов: 2018 оны 5 дүгээр сарын 25

Товч хураангуй (abstract)-г хүлээн авах хугацаа:2018 оны 5-р сарын 11-нээс 5-р сарын 13
Илтгэлийг бүрэн эхээр(full text) нь хүлээн авах хугацаа:2018 оны 5-р сарын 18-20
Илтгэлийн товч танилцуулга(presentation) хүлээн авах хугацаа:2018 оны 5-р сарын 22


Салбар хурлууд:

"МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ" - БАГШ СУДЛААЧДЫН ЭШ-НИЙ ХУРАЛ
Мөнгөний бодлого
Банкны салбар, байгууллагууд
Хөрөнгийн зах зээл, байгууллагууд
Даатгалын зах зээл, байгууллагууд
ББСБ, бичил санхүүгийн зах зээл байгууллагууд
"МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ-ХӨГЖЛИЙН ГАРЦ" - ОЮУТНУУДЫН ЭШ-НИЙ ХУРАЛ
Даатгалын зах зээл
Даатгалын байгууллагууд
Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ
Амьдралын даатгал, хувийн тэтгэврийн сан