Эрдэм шинжилгээний хурлын стандарт

Стандарт 1:

Судалгааны өгүүлэлд тавих стандарт, шаардалага:

Судалгааны өгүүлэл, илтгэл нь:
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн, эрэл хайгуул хийсэн байх
  • Практик ач холбогдолтой байх
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх
Бичвэрт тавих шаардлага:
  1. Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүй, жагсаалтыг оролцуулан 12 хүртэлх хуудсанд багтаасан байна. Хэтэрсэн хуудсыг хэвлэх боломжгүй.
  2. Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах хэсгүүдтэй байна.
    • Бүтээлийн нэр
    • Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
    • Товч хураангуй
    • Түлхүүр үг
    • Оршил
    • Үндсэн хэсэг/Судалгааны арга зүй, судалгааны үр дүн гэсэн дэд хэсгүүд эсвэл хамаарсан дэд сэдвүүд байж болно/
    • Дүгнэлт
    • Зөвлөмж
    • Ном зүйн жагсаалт
    • Хавсралт
  3. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтанд бичнэ. Эшлэл, эх сурвалж, номзүйн бичилтэнд олон улсын АРА стандатыг мөрдөнө.
  4. Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, ном зүйн жагсаалтыг оролцуулан А4(210х297mm) хэмжээтэй 12 хүртэлх хуудсанд багтана.
  5. БүтээWindows /2000/ XP/ VISTA –ийн Microsoft Office 2007 программ дээр хийгдсэн *.doc, *.pdf өргөтгөлтэй байна.
  6. Бүтээлийн ерөнхий гарчиг нь 14рt хэмжээтэй Bold, ТОМ ҮСГЭЭР, Дэд гарчгууд нь 12pt үсгийн хэмжээтэй Bold форматтай, Бичвэрийн үсгийн фонт 12pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна.
  7. Цаасны хэмжээ (Page Setup->Margins): Top:2.5см, Bottom:2см, Left:3см (үдэх зай багтсан), Right:2см байна.
  8. Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph->Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг сонгоно.
  9. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үг болохгүй.
  10. Математик, статистик томёоллыг “Equation” ашиглан оруулах ба тэмдэгтийн хэмжээ 10рm, Bold, Italic байна.
  11. Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй, байх ба дугаар нэр хоёр нь 10pt, Bold үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талдбайрласан байна. Фото зураг *.JPEG өргөтгөлтэй байна.
  12. Үнэлгээ хийсэн тоон болон чанарын мэдээллийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулна. Харин Estimation Output, Actual, Fitted, Residual Graph-ийг хавсралтын жагсаалтад дугаарлан оруулж, нэг нүүрэнд тусган үзүүлнэ.
  13. НОМ ЗҮЙ [Times New Roman, 12pt, ALL CAPS, Bold, зүүнталаас зэрэгцсэн байна]
    • Ном зүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
    • Мөр хоорондын зай [(Spacing: After 0pt, Before 0pt), (Line spacing: Multiple At 1.15sp)].
    • Эх сурвалжуудыг дугаарлахгүй.
    • Ном зүйн жагсаалтад үсгийг тод (Bold)-оор бичихгүй.
    • Зохиогчийн нэрийг мөрийн эхнээс бичиж, дараагийн мөрүүдийг догол мөрнөөс буюу зохиогчийн нэрийг харахад хялбар байдлаар бичнэ.
Жич: Номзүйн бичилтэнд олон улсын АРА стандартыг мөрдөнө.

Хэл найруулгад тавигдах шаардлага:
  1. Учир шалтгааны (логик) нарийн дараалалтай, тодорхой, баталгаа нотолгоо сайтай байх.
  2. Сэдэвт холбогдох өмнөх судалгааг бүрэн гүйцэд авч үзсэн байх.
  3. Тогтсон, оновчтой нэр томьёо хэрэглэсэн байх.
  4. Эшлэл, догол мөр авсан байх.
  5. Ярианы хэлний үг хэллэг хэрэглэхгүй байх.
  6. 1 биеийн төлөөний үгийг олон тоогоор бичих.
  7. Зөв бичих дүрмийн алдаагүй байх.
  8. Цэг тэмдгийг оновчтой байдлаар хэрэглэсэн байх.


Стандарт 2:

Илтгэл бэлтгэх удирдамж
  • Илтгэлийн хугацаа 15 минут.
  • Бэлтгэх слайд 15- 20
  • Эхний слайданд илтгэлийн сэдэв, зохиогчдын нэр, харьяалагдах сургууль, албан газрын нэрийг оруулсан байна.
  • Бичвэрийн фонт Аrial эсвэл Тimes New Roman байна.
  • Фонтын хэмжээ нь сонсогчдод харагдахуйц байна.
  • Хүснэгт тоо мэдээлэл, хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг илтгэлд товч тусгана.